У.Хүрэлсүх огцорвол М.Энхболдыг араасаа чирэхээ мэдэгдэв үү


2018-11-29 15:17:42 0

Ерөнхий сайд Үндсэн хуулийн Цэцэд албан бичиг хаяглав.  Тэрбээр “Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм. Эрхэм цэцийн гишүүдээ. Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий. Шударга ёсыг ард түмэн хүсэж байна” гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосонтой холбоотойгоор Төрийн ордонд хөл хөдөлгөөн их байна. Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Үүнээс үүдэлтэй М.Энхболд цаг хожиж байна гэх ярианы завсраар Ерөнхий сайд ч цагийг зүгээр өнгөрөөхгүйгээр шийдсэн нь энэ бололтой. Хэрэв ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд санал хураалтад оролцохгүй гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох нь тодорхой болох юм. Иймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үйлдэл ганцаараа үхэхгүй шүү гэсэн сануулга хэмээн журмын нөхөд нь шулганасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү