Я.Содбаатар сайдын суудлаасаа "татгалзлаа"


2018-12-03 14:57:12

ЖДҮ-тэй нэр холбогдсон зургаан сайд АТГ-т шалгагдаж байгаа. Уг нь албан тушаалаас нь түдгэлзүүлэн байж шалгах шаардлагатай талаар нэр бүхий гишүүд хэлж байсан У.Хүрэлсүх танхимаа хамгаалж авч үлдсэн юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн танхимаас Я.Содбаатар “гарлаа”. Тэрбээр эхнэрийнхээ нэр дээрх компаниар ЖДҮ-гээс зээл авсан нэгэн.

Хэдийгээр эхэндээ мэлзэж байсан ч эцэстээ хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, чуулганы танхимд ч энэ тухайгаа хэлсэн. У.Хүрэлсүхийн танхимынхныг муухай харагдуулж байсан түүнийг нэр төртэйгөөр албан тушаалаа өгч, хуулийн байгууллагад шалгуулахыг олон нийт шаардаж байсан юм.

Тэгвэл тэрбээр өдгөө сайдын албан тушаалаасаа татгалзаж, өргөдлөө өглөө. Зам тээвэр, хөгжлийн яаманд сахилга бат, хариуцлага сахиулахаар томилогдож байсан тэрбээр ЖДҮХС-тай нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, Сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү