Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Муратад тийз олгохооргүй боллоо


2018-12-03 15:19:29

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлэг нэгдмэл байр суурь гаргасан. Гэвч намын олонхийн шийдвэрийг үл харгалзан эсрэг кноп дарсан гишүүдтэйгээ АН хариуцлага тооцлоо. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин доторх сөрөг хүчингээ дарж авах шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ олон нийтэд мэдээллэв. Тэрбээр УИХ-ын Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хассан бол Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил хүртэлх хугацаанд АН-аас төрийн сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргасаныг танилцуулсан. Тодруулбал, С.Эрдэнэ "АН-ын улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын бүлэгт Засгийн газрыг огцруулахыг дэмжих ёстой гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу бүлгийн гишүүд намын дүрмийнхээ дагуу бүлгийн шийдвэрээ дагах байсан. Гэтэл дээрх гурван гишүүн өөр шийдвэр гаргасан. Шийтгэл хүртсэн гишүүд өөрсдөө өргөдлөө гаргаад асуудлаа шийдүүлэх эрх нээлттэй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

М 2018-12-03 15:45:24-д бичсэн холбогдсон IP хаяг: 43.231.114.15
ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИСЭН, М.ЭНХ60ЛДЫГ ДЭМЖЭЭГҮЙ МОНГОЛ ХҮН БҮРИЙГ "АРДЧИЛСАН НАМ НАМААСАА ХӨӨЛӨӨ" Л ГЭЖ ХАРЖ БАЙНА!!! М.ЭНХ60ЛДОО ЯАЖ Ч БАЙСАН ДЭМЖИХГҮЙЭЭ!!!