АН УИХ дахь бүлэггүй боллоо


2018-12-03 15:27:04

АН эсэргүү нөхөддөө хариуцлага тооцсон. Өөрөөр хэлбэл, намын эсрэг байр суурь илэрхийлсэн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс хасч, Л.Болд, Д.Муратыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Тэгвэл дээрх шийдвэртэй холбоотойгоор гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Саналд гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Батзандан, Мурат бид гурав Засгийн газрыг унагаахаар санал өгсөн бол харин ч буруутгах байсан. Би АН-ын бүлгээс гарна” гэв.

Мөн гишүүн Ж.Батзандан "Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна. Би намаас хөөгдсөн. Болд гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. АН-ын бүлэг өнөөдөр албан ёсоор тарж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхгүй боллоо" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү