ЖДҮ-чид Б.Баттөмөр гишүүнээр хүрээгээ тэллээ


2018-12-04 13:03:13

ЖДҮ-гээс хамаарал бүхий компаниараа зээл авсан зургаан сайд АТГ-д шалгагдаж байгаа. Байнгын ажиллагаатай парламентад ч ЖДҮ-чин гишүүн олон бий. Гэвч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахыг УИХ-ын гишүүд татгалздаг. Хэдийгээр эрх мэдэлтэн, жирийн иргэн хоёрыг хуулийн байгууллага шалгах ялгаатай байдгийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр хэлсэн ч хэлэлцэж авч үзээгүй. Дархан эрхтэй гишүүдийн бүрэн эрх өндөрлөж, жирийн гишүүн болмогцоо хэцүү нэртийнх рүү цуварч мэдэх юм.

Нэгэн үе Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй хүзүү сээрээрээ хэлхэлдэж байсан Б.Баттөмөр ЖДҮ-ийн сангийн дэргэдүүр ч зүгээр өнгөрөөгүй бололтой. Бүлгийн дарга асан Д.Хаянхярваатай хамт Дархан-Уул аймгаас хөтлөлцөж ирсэн тэрбээр өөрийнх нь эзэмшилд байдаг “Мондем” ХХК-иар дамжуулан  ЖДҮХ сангаас энэ оны аравдугаар сард 300 сая төгрөг зээлжээ.

Эрхэм гишүүний АТГ-д мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Мондем” ХХК бий. Тэр бүү хэл энэ компанийн 80 хувь хувьцаа эзэмшдэг гэдгээ ч мэдүүлсэн байна. Бас нэг анхаарал татахуйц зүйл нь “Мондем” ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй. Харин Б.Баттөмөр гишүүнийг УИХ-д сууснаас хойш буюу 2016 оноос энэ компанийн түүх шинээр бичигдэж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү