Р.Амаржаргал ҮБХ-ны гишүүн боллоо


2018-12-04 14:57:59

АН-ын Үндэсний бодлогын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.  Тус хурлыг нээж АН-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ үг хэлсэн. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь АН-ын зарим гишүүнийг ҮБХ-ны гишүүнээр томилж, дэмжих тухай байв. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонголоо. Тэрээр өмнө нь намынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан гэж ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан билээ. Түүнчлэн АН-ын Их хурлаар намын дүрэмд 4-6 намын дэд даргатай байхаар тусгасан бөгөөд Р.Амаржаргалыг намын дэд дарга болно гэх яриа АН-ын гишүүдийн дунд яригдаж байна. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар дэд дарга болж магадгүй гэсэн мэдээлэл байна.  

Дашрамд мэдээлэхэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр, Их хурал нь маргааш хуралдах бөгөөд өнөөдөр хуралдаж буй ҮБХ-ны хуралдаанаараа намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, маргааш Их хурлаараа  хэд хэдэн 4-6 дэд даргатай болох асуудлыг хэлэлцэх юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү