Л.Болд намаасаа гарч, Р.Амаржаргал дэд даргаар сонгогдов


2018-12-04 19:42:00

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдав. Хуралдаанаар Үзэл баримтлалын төсөл болон дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа. Өөрөөр хэлбэл, олон нийтээс өндөр үнэлгээ хүртдэг, улс төрд тодроод байгаа фигуруудээр АН гоёлоо.

Тус хуралдааныг АН-ын дарга С.Эрдэнэ нээж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан даргалсан. Ц.Туваан “АН үзэл баримтлалдаа тодорхой өөрчлөлт хийнэ. Ингэснээр улс оронд үүсээд байгаа гацаанаас гарах асуудлыг тодорхойлно гэж үзэж байгаа. Хувь хүний, улс төрийн, эдийн засгийн, үндэсний эрх ашгийн эрх чөлөөг бий болгох  гаргалгааг хийнэ.Намын дүрмийг бид их хурлаараа баталж, Дээд шүүх дээр бүртгүүлэн хэрэгжүүлдэг. АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дүрмийн дагуу ээлжит Их хурал, хэлэлцэх асуудлыг товлоно. Өнөөдрийн хуралдаанаар намын Үндсэн дүрэмд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Намын дотоод ротацирийн сонгууль саяхан болсон. Энэ ротацийн сонгуулиар дөрвөн хүн орж ирсэн. Үүний дунд ҮБХ-ны бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал орж ирсэн” хэмээн мэдээлсэн юм.

Харин Үндэсний бодлогын хороо хуралдах зуур УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү