М.Энхболд оо, ЖДҮ-чдэд хариуцлага тооцтол тэсч үзээрэй


2018-12-06 17:05:23

УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар чуулганы танхимд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардав. Тэдний энэхүү үйлдэл танхимын гишүүдийг болоод олон нийтийн дургүйцлийг жинхэнэ утгаараа хүргэлээ. Учир нь шударга ёс ярьсан МАН-ын залуу гишүүдийн төлөөлөл ЖДҮ-гийн дуулианыг дарах зорилготой ийнхүү “сандалтай” суулт зохион байгуулсан нь байгаа оносонгүй.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хууль эрх зүйн үндэслэлээ бүрэн гүйцэд тайлбарлахгүй мөртлөө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа 60 тэрбумаар бамбай хийж улайран дайрахын учир юу вэ. Товчхондоо бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулчихаад У.Хүрэлсүхийн Засгийн газар ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэж буй нь илт. Өөрөөр хэлбэл, М.Энхболд тэдний шахалтанд ороод огцорчихвол ЖДҮ-чид хуулийн хариуцлагаас бултрах нь тодорхой байна. Мэдээж, М.Энхболд Их хурлын даргын албан тушаалаа өгөх эсэх нь цаг хугацааны асуудал. Гэхдээ монголын төрийг ЖДҮ-чид удирдаж байгаа энэ цагт лав биш болж таарлаа. Үүнийг ч өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын хошин шогийн үзүүлбэр улам тод харууллаа. УИХ-ын дарга М.Энхболдоо, одоо л та өнөөх тэвчээртэй, хүлээцтэй зангаа гаргаж, Их хурлын даргын суудал дээр ЖДҮ-чдэд хариуцлага тооцтол тэсч үзээрэй...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү