О.Баасанхүү АН-ыг бүлэгтэй болгох санал тавилаа


2019-06-10 14:10:40

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орж, найман гишүүнтэй бүлэг болгон хүчтэй сөрөг хүчин байгуулах саналыг тавьсан байна.

Тэгэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд УИХ-ын гишүүн нь нам эвслийн бүлэгт нэгдэн орох эрхтэй гэсэн заалт бий. Үүнийг үндэслэн О.Баасанхүү МАХН-аас гаралгүйгээр АН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ. Намынхан ч түүний энэхүү байр суурийг дэмжиж буй гэнэ.

Тэрбээр “Миний хувьд намын бүлэгт харьяалагддаггүй учраас ийм хүсэлт илэрхийлэх боломжтой. АН-ын зөвлөлд нэгдэх болсон шалтгаан гэвэл УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байгаа. Энэ үед УИХ-д заавал хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Тиймээс ийм шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын иргэд 2016 оны сонгуулиар санал өгөхдөө МАН-д 65 суудал, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. Харамсалтай нь ард түмнээс асуухгүй, өөрсдийн эрх гэж бодоод байна. Тиймээс сөрөг хүчин байгуулж, нэгдсэн байр суурь илэрхийлэх хэрэгтэй” байгаа юм гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү