Л.Болд: Намайг Б.Хурц гүтгэсэн


2019-08-09 16:59:47

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүүлийн үед нөгөө бүлэглэлийн нөхдүүд биднийг эрэн сурвалжилж байгааг сонссон байх. Бүлэглэлийн хулхи генералын нэхэмжлэлээр Ж.Батзанданд иргэний хэрэг үүссэн тухай сонингоос уншлаа. Хулхи генерал намайг хайж байгаа ч сонингоос уншлаа. Ж.Батзанданг эрэн сурвалжлах шаардлагагүй, ордонд ажлаа хийж байгааг  хулхи генерал болон уран зураг сонирхдог Ерөнхийлөгч хоёрт дамжуулж хэлээрэй. Оффшорт мөнгө нуусан хүмүүс оффшорын хуулийн Ж.Батзандан санаачилсан учраас их ууртай байгаа юм билээ.  Оффшортоо тэмцэж байгаа болохоор Ж.Батзанданг гутаан доромжилж, элдвийн нэр цол өгч хэвлэлээр гүтгэж доромжилж байна. Ж.Батзандан Л.Болд хоёрыг сайн доромжил. Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суваргын орд монголын ард түмний баялгаа монголчуудад авч өгнө гэдгээ хэлье.  МАНАН бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргүүдийг шударга шүүхээр шүүлгэхийн төлөөр Ж.Батзандан эцсийн цамцаа урагдтал тэмцэх болно гэдгийг ффшорчид, луйварчдад хэлмээр байна. Гутаан доромжлох тусам Ж.Батзандан, Л.Болд нар долоон бурхан шиг гялалзана.Эрэн сурвалжилж байгаа нөхдүүд бидний оффис дээр ирж, чөлөөтэй уулзаж болно. 

Хэдхэн сарын өмнө Л.Болд, Ж.Батзандан нар 68 мянган шударга иргэдтэйгээ хамт Шударга иргэдийн нэгдсэн эвлэл улс төрийн хүчнээ байгуулсныг санаж байгаа байх. Улстөрийн намын тухай хуулиар шинэ улстөрийн намыг 30 хоногийн дотор бүртгэх хуулийн заалттай байгаа. Харамсалтай МАНАН бүлэглэлийн шүүгчид Шударга иргэдийн нэгдсэн эвслийг бүртгэхээс татгалзаж, хуулийн  хугацаагаа хууль бусаар өнгөрүүлсэн байна. Дээд шүүх МАНАН-гийн шүүгчдээс бүрдсэн байгаа. Өчигдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Батцэрэнд бид шаардлага хүргүүлсэн.  Шударга иргэд нэгдэж улстөрийн хүчнээ байгуулсан. МАНАН-гийн олигархиуд шударга иргэдээс айж, болгоомжилж бидний улстөрийн хүчнийг бүртгэхгүй хугацаа хожиж байгааг буруутгаж, хууль биелүүлэхийг шаардсан бичгээ албан ёсоор хүргүүлсэн гэдгээ мэдэгдье. Шударга иргэдийн нэгдсэн эвслийг pаавал бүртгэх ёстой, бүртгүүлэхийн төлөө тэмцэнэ.
 
Түр хорооны гишүүний хувьд олон иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэг ирүүлсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг та бүхэнд үзүүлсэн. Ирэх долоо хоногт эрүүдсэн шүүхтэй холбоотой шүүх хурал Төв аймагт болно. Эрүүдсэн шүүсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах ёстой гэж Түр хороны гишүүд байр сууриндаа хэвээр байгаа.
 
Элийдорж, хулхи генералын хийсэн хууль бус үйлдэл ил болж байна. УИХ-ын таван гишүүн 23 хэргийг шалгуулахаар УЕП руу явуулсан. УИХ-ын гишүүд бид шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан бичгээ шүүхэд хүргүүлсэн. МАНАН бүлэглэл сандарч үймж, эцсийн амьсгалаа хураахын өмнө Монголын ард түмнийг доромжилж, эрээ цээргүй ажиллаж байна.

Л.Болд: Намайг Б.Хурц гүтгэсэн
 
УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр баялгийн төлөө дайн явагдаж байна. Говийн бүх аймгуудад ажиллалаа. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Тост, тосон бумбыг хамгаалах цаг болсон. Уул уурхайн лиценз тойрсон асуудал МАНАН мафийн хийсэн үйлдэл.
 
Намайг Б.Хурц гүтгэсэн. Гэтэл шүүх Б.Хурцын талд шийдвэр гаргаж, хууль зөрчсөн. Би УИХ дээр Б.Хурц гэдэг хүний нэр дурдаж, юм яриагүй. МАНАН-гийн шүүх гурван шатандаа хуйвалдаантай шийдвэр гаргасан.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ЖДҮХС-аас зээл авч мөнгө угаасан гэж байгаа. Энэ талаар?
 
-МАНАН-гийн сөрсөн базаа гэдэг тоглоом явж байна. Ж.Батзандан мөнгө угаах нь битгий хэл цамцаа ч олигтой угааж чаддаггүй хүн. Хэрвээ мөнгө угаасан баримт байвал гаргаад ир. МАНАН мафийг эх орончдыг гүтгэх ганцхан зүйл үлдсэн. МАНАН мафид Л.Болдыг, Ж.Батзанданг, Л.Оюун-Эрдэнийг гутаах ганцхан зүйл үлдсэн. Төрийн гурван өндөрлөгтөө итгэх ард түмний итгэл алдраагүй байна. Төрийн гурван өндөрлөг минь МАНАН мафид битгий нэгдээсэй гэж залбирч байна. Төрийн гурван өндөрлөгийн зарим нь барьцаалагдсан гэх мэдээлэл ирж байна. Төрийн гурван өндөрлөг минь битгий барьцаалагдаасай гэж залбирч байна. Төрийн гурван өндөрлөг ажлаа хийхгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү