ТЕГ-аас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүлжээ

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд ил болсон дуулиант 60 тэрбумын хэргийг ТЕГ-аас өчигдөр шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Хэргийг эргэн сануулбал, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдсан билээ. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж хоёр жил гаруй энэ асуудалд хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг байсан, байгаагүй хэмээн явсан билээ.
Ямартай ч МАН Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөгөөд байгаа билээ.
Сэтгэгдэл бичих: