Монголбанк 7.5 тонн алт худалдан авчээ


2019-08-12 22:47:05

Монголбанк энэ оны эхний 7 сард 7.5 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 9.3 тонн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан үзүүлэлт юм.

Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тонн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар106 кг үнэт металлыг худалдаж авчээ. Энэ нь  өмнөх оны мөн үед 2.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 120,680.95 төгрөг байлаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү