ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ АРИЛГАЖ, ЗАМЫН АЖЛУУДЫН ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛД ОНЦГОЙ АНХААРАХЫГ САНУУЛЛАА


2019-08-13 16:55:14

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр үндсэн асуудлын талаар хэлэлцлээ. Хурлын дараа УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сүүлийн үед үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар их анхаарч, цаг үеийн асуудал хойшилж, иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Тиймээс цаашид бид цаг үеийн тулгамдсан гол асуудал бүрийг хөндөж, холбогдох яам тамгын газруудаас мэдээлэл авч ажиллахаар төлөвлөөд байгаа гэдгээ Зөвлөлийн дарга мэдээллийн эхэнд  хэллээ.  

ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ АРИЛГАЖ, ЗАМЫН АЖЛУУДЫН ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛД ОНЦГОЙ АНХААРАХЫГ САНУУЛЛАА

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”, Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн авто замын засварын талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох мэргэжилтнүүдээс дээрх чиглэлийн замын ажлын явц, ажиллах хүчин зэргээр мэдээлэл солилцлоо. Иргэд олон нийтийн гол анхаарч буй асуудлуудын нэг бол дээрх авто замуудын ашиглалтад орох хугацаа болон ажлын явц юм. Тиймээс хур бороо ихтэй эдгээр өдрүүдэд онцгой ач холбогдол өгч ажлын явцыг анхааралдаа авч ажиллалаа. 200 гаруй км замд хэдхэн тэрбум төгрөг төсөвлөгдөнө гэдэг чанарын шаардлага хангах тал дээр эргэлзээ төрүүлж байна.

Мөн цаг хугацааны хувьд анхаарч, хугацаандаа хүлээлгэн өгөхийн тулд чанарын шаардлага хангахгүй зам ашиглалтанд өгөх вий гэсэн болгоомжлол байх хэрэгтэй. Учир нь одоогийн ажлын явцыг ажиглахад 11 сард ашиглалтад орно гэдэг эргэлзээтэй байна. Орлоо гэхэд дахин чанарын шаардлага яригдах болов уу гэсэн асуудлууд дээр ЗТХЯ-тай хэлэлцэж мэдээлэл солилцлоо. Бид цаашдаа энэ мэтчилэн газар тариалан, ургац хураалттай холбоотой асуудлаар ХХААЯ-тай,  дараа нь ЭХЯ-тай хамтран эрчим хүч, нүүрсний талаар болон өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан утааны талаар асуудал дагуулж мэдээлэл авна хэмээн төлөвлөөд байна”гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү