Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ


2019-10-09 09:32:53

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.  Тэгвэл дөнгөж саяхан шүүхийн шийдвэр гарсан байна. Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгожээ. Ингэснээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байна. 

Уг нь Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдаад байсан юм.  Тэгвэл шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авлаа.

Дашрамд мэдээлэхэд давж заалдах шатны шүүхээс улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулах, хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байсан юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү