Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өрхүүдэд үнэгүй олгоно


2019-10-09 13:34:11

Угаарын хийн улмаас 5 хүн нас барж, 20 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан асуудлаар Засгийн газар хуралдлаа. Хуралдаанд хотын дарга С.Амарсайхан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгох саналыг оруулсан юм. Зүй нь угаарын хий үнэргүй, өнгөгүй учраас иргэд мэдэх боломжгүй гэнэ. Харин төхөөрөмж суурилуулсанаар өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломжтой аж.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эл асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Түүний хэлж байгаагаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцанд шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол их гарсан гэнэ. Иймээс  угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэрийн Засгийн газрын хуралдаанаар  гарсан байна. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү