МАНАН бүлэглэлийн бүрэлдэхүүнийг зарлав


2019-10-10 18:41:33

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Тэрбээр МАНАН бүлэглэлийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ,УИХ-ын дарга асан М.Энхболд нар байгаа гэж мэдэгдэв.  

Энэ талаараа “2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр би арга байхгүй Монголын нийгэмд МАНАН гэдэг бүлэглэл бий болсон тухай хэлсэн. Тэр үед Ц. Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Хаан байсан. Ц.Элбэгдорж бол барьцаанд ордог болон барьцаалагддаг нөгөө “бөлдөгддөг” хүмүүсээрээ Монголын төрийг дүүргэж, тэр хэрээрээ төрийг самарч орхисон хүн юм. Ц.Элбэгдорж үнэхээр хэцүү байсан. Түүний үед барьцаанд орсон, эсвэл бөлдөгдүүлсэн хүмүүсээр төрийн удирдах алба дүүрсэн. Шударга бусын хонгил дундуур хэдэн жил явж, ойр дотны хүмүүсээ орон шоронд явуулсан хүний хувьд би хэлэхээс аргагүй боллоо.

Гардан гүйцэтгэгчид нь УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг. Энэ хүн найман жил УДШ-ийг толгойллоо. С.Зоригийн хэргийг гардан шийдсэн хүн. Хууль хүчний байгууллага Д.Дорлигжав. Бас л Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн.

Монголын төр 1937 он шиг дээрээсээ команд өгөхөд шууд гардан гүйцэтгэдэг хүмүүс маш аюултай. М.Энх-Амгалан бас л Ц.Элбэгдоржийн тушаалаар Ерөнхий прокурор болсон хүн. Б.Хурц энэ хүнийг баруун европын шоронгоос авчирч АТГ-т орлогч дарга, ТЕГ-ын даргаар тавьсан.

Монголд нам байхгүй болсон. МАНАН ба бусад гэдэг ойлголт бий.

Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө.  Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн.  Эрдэнэтийн овоолгын шороог ч үлдээхгүй Цагаантайгаа нийлээд үйлдвэр байгуулчихсан идэж байгаа хүн. Цаана нь Эрдэнэтийн 20 мянган иргэн үйлдвэр байгуулна гэж хөөцөлдөөд хоорондоо хэрэлдээд, тэднийг өөр хооронд нь цохилдуулаад явж байна. Ийм шударга бус юмыг бид хамтарч устгах ёстой. Устгах устгахдаа сонгуулиас өмнө устгахгүй бол ямар ч сонгууль явуулна, МАНАН дахиад л гарч ирнэ. Би үйл явдал дээр тулгуурлаж, дандаа үнэн факттай юм ярьж байгаа шүү.” гэв.

Толгойлогч нь:

Ц.Элбэгдорж, М.Энхболд

Дээрээс заавар ирэхэд гардан гүйцэтгэгчид нь хууль хяналтын байгууллагын удирдлагууд:

-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт

-Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав

-ТЕГ-ын дарга асан Б.Хурц

-Ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан

-АТГ-ын дарга асан Н.Ганболд

-АТГ-ын дарга Х.Энхжаргал

-ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр

Гар хөл нь улстөрчид:

-Хотын дарга асан Э.Бат-Үүл

-АН-ын дарга С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат

-УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү