Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ


2019-11-11 11:17:43

Гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдсэн үзүүлэлт биш бөгөөд хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаатай холбоотой хэмээн АТГ-аас мэдэгдэв. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү