Д.Тогтохсүрэн, Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байна


2019-11-11 12:11:08

Авлигатай тэмцэх газраас 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.  Энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байгааг өнөөдөр мэдээллээ.

Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг-586 буюу 44.5 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг-144 буюу 10.9 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг-146 буюу 11.1 хувь,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг-8 буюу 0.6 хувь,
  • Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь, 
  • Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь,
  • Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь
  • Бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9 хувийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2 хувийг төрийн захиргааны, 105 буюу 24.3 хувийг төрийн тусгай, 35 буюу 8.1 хувийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэн эзэлж байна.

Мөн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү