З.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөнө


2019-11-18 09:18:49

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа тун удахгүй чөлөөлөгдөх гэнэ. З.Энхболд ажлаа өгөх тухай яриа наадмын дараагаас өндрөө авч эхэлсэн. Учир нь тэрбээр ирэх жилийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа аж. Мөн ирэх сонгуулиар намаа удирдан чиглүүлж оролцоно гэх мэдээлэл ч байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталтал суудлаа хадгалан үлдэхээ ч тэрбээр өмнө нь мэдэгдэж байсан удаатай. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөс дөнгөж 20 хувь нь дэмжигдсэн. Харин 62 гишүүний өргөн барьсан төслийн 80 орчим хувь нь дэмжигдсэн. Одоо нөхцөл байдал бүр эвгүй болж байна. Сонгуулийн тогтолцоог үндсэн хууль оруулах эсэх маргаан дагуулж байгаа. Энэ заалтыг дэмихгүй бол Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавина. Энэ бүхнийг эцэслэснийхээ дараа ажлаа хүлээлгэн өгнө" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоон хоногт хэлэлцэн баталсан. Тиймээс тэрбээр ажлаа гүйцэтгэсэн тул ойрын хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөх бололтой.

Тиймдээ ч Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдахтай зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэн болох вэ гэх яриа Төрийн ордонд гэрлийн хурдаар тархаад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү