Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Оюутолгойн асуудлаар хуралдаж байна


2019-11-19 18:41:50

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Төрийн ордондяг одоо хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар Оюутолгойн гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудал хэлэлцэж байгаа аж.  

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдөр гаргасан билээ. “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон нь энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх шаардлага бий болгожээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр, захирамж гарахгүй. Гэхдээ холбогдох  байгууллагад нь зөвлөмж өгдөг билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү