Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цахилгаан автобус туршилтаар явж эхэлнэ


2020-01-16 09:28:50

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн гишүүд, Агаарын бохирдлыг бууруулах дэд хороотой хамтран утаа, хөрсний бохирдлыг шийдэх чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж буй ажлуудын хэрэгжилт, гүйцэтгэлээр газар дээр нь ажиллах үеэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн цахилгаан автобустай танилцлаа.

Уг автобус нь 15 минутанд бүрэн цахилгаанаар цэнэглэгдэж хүйтний улиралд 85км, дулааны улиралд 200км явах чадалтай. Одоо туршилтаар явж эхлэнэ. Мөн дизель хөдөлгүүрийн автобуснуудад тортогжилт шүүх төхөөрөмжийг суурилуулж эхэлжээ. Цаашид цахилгаан автобусаар үйлчлэх эсвэл шүүлтүүр суурилуулсан үр дүнг харьцуулж аль нь илүү эдийн засаг, үр дүнгийн хувьд өгөөжтэй байгааг нь хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаатай танилцлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү