Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх орондоо ирмэгц тусгаарлана


2020-02-27 13:18:55
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр БНХАУ-д албан айлчлал хийхээр эх орноосоо морджээ. Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох талаар Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ийм эрсдэлтэй үед өвчний голомт болсон урд хөршийг Төрийн тэргүүн зорьж байгаад олон хүн сэтгэл зовниж байгаа юм. Ерөнхийлөгч өдөртөө ирэх бөгөөд ирсэн даруйд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү