Ерөнхийлөгчийг хоёрдугаар эмнэлэгт тусгаарлалаа


2020-02-28 10:04:07

Өвчний голомт руу албан айлчлал хийгээд ирсэн Төрийн тэргүүн Х.Баттулгыг эх орондоо газардмагц тусгаарлажээ. Тэрбээр өглөө урд хөршийг зорьж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Ерөнхийлөгчийг коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан зохих журмын дагуу хоёрдугаар эмнэлэгт тусгаарлажээ.

Харин Төрийн тэргүүнийг дагалдан явсан албаныхныг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлаад байна.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү