Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлнэ


2020-02-28 11:56:22

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар  авах арга хэмжээг хэлэлцэж байгаа ажээ. Тодруулбал, ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулан хэлэлцүүлж байгаа аж.

 Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоогоод буй нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас тусгай горимоор үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга онцлоод байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү