Алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахаар болжээ


2020-02-28 13:29:19

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа Сангийн сайд танилцуулцсан.

Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ ханган ажиллахаар болсон байна.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан ч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Түүнчлэн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөхөөр төлөвлөсөн. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийн төлбөрийнхөө хэмжээг бууруулсан түрээслүүлэгчид хамаарах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд мэдээлэл хийж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү