Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшиллоо


2020-03-23 11:30:23

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарын хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллан, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, хотын дарга асан Э.Бат-Үүлээс гадна эл хэрэгт Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын /ТОСК/  захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарыг буруутгаад байгаа юм. Тэднийг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт  хоёрдугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  /2020.03.23/  10.00  цагт  эдгээр хүмүүст холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг  болох  байсан ч түр хойшилжээ. Шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Учир нь шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү