Хээрийн түймэрт 28 га талбай шатжээ


2020-03-25 10:54:50

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Их тээл” хэмээх газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэнажиллаж, бүрэн унтраажээ. Түймэрт 15 га талбай шатсан байна. 

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” хэмээх газар ой, хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн унтраажээ. Түймэрт 13 га ойн талбай шатжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү