Ц.Бат-Энх нэрээ татаж, сонгуулийн төв штабт ажиллахаар болжээ


2020-05-16 19:07:32

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж байна. Бага хурлаар МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орхон аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татжээ. Тэрбээр намынхаа сонгуулийн төв штабт ажлын хэсэг ахалж ажиллахаар болж, ийнхүү нэрээ татсан байна.

Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос хойш МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт албыг хашиж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү