Э.Бат-Үүл, С.Баярцогт нар АН-аас сонгуульд нэр дэвшлээ


2020-05-16 19:39:38

АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр АН-ын байранд 12.00 цагт эхэлсэн. Үндэсний бодлогын хороо 400 гаруй гишүүнтэй бөгөөд хурлыг цахимаар явуулж байгаа талаар Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баттулга мэдээлсэн юм. Улмаар нэр дэвшигчдийн санал хураалтыг ч мөн цахимаар зохион байгуулах талаар тэрбээр тодотгосон.

Хуралдаа Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэнээр эхэлсэн юм.  АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа нэр дэвшигчдийг тодруулна.

АН-ын дарга бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намын хууччуулдаа энэ удаагийн сонгуулиар нэгдэх санал тавиад байгаа. Өөрөөр хэлбэл, хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт болон 10 гаруй гишүүнийг АН-аас нэр дэвших санал тавьсан аж. Энэ тухай Хотын дарга асан Э.Бат-Үүл "АН-ын дарга С.Эрдэнэ надад болон С.Баярцогт, Н.Алтанхуягт бид гуравт нэгдэж, сонгуульд оролцох хүсэлт тавьсан. Тэгэхгүй бол хүчний тэнцвэр алдагдах аюул учрах гээд байна гэж С.Эрдэнэ дарга бидэнтэй уулзахдаа ярьсан. МАН, АН хоёрын тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд аюул учирна. Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авсан" гэв.

Өнөөдөр Э.Бат-Үүл, С.Баярцогт, С.Уянга нар намын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа өвөртөлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанд оролцож байна.

Мөн тэднээс гадна "Bloomberg" телевизийн захирал Э.Долгион зэрэг хэд хэдэн хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр элсүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү