Гурил будаа+ сонин буюу харлуулах ажиллагаа эхэлсэн үү


2020-05-19 11:11:43

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулаад гурав хонож байна. Намаасаа нэр дэвших виз өвөртөлсөн горилогчид хэдийнэ мөлхөө сурталчилгаандаа оржээ.

Уг нь Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа ирэх сарын 2-нд эхэлнэ. Гэхдээ үүнээс урьтаж, өөрийгөө таниулан сурталчлах ажил албан бусаар хэдийнэ эхэлдэг гэхэд болно. Аарц, ааруул, гоймон тараасан гэх мэдээлэл цацагдаж байсан бол гурил, будаа тараажээ.

"Улаан Загалмайн нийгэмлэг"-ээс Баянгол дүүргийн нэн ядуу өрхүүдэд гурил будаа тараажээ. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд тийм ч сонин содон зүйл биш. Гагцхүү гурил, будааг дагалдуулан "Ардчилал сонин"-г хавсаргасан байсан нь АН-ынхны эгдүүцлийг хүргэжээ.

Улмаар МАН-аас нэр дэвшигч Хассурийн Ганхуяг гэх залуу "Ардчилал" сонинг гурил будааны хажууд тавиад зургийг нь дарж сошиалаар зохион байгуулалттай тарааж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Иймэрхүү байдлаар өрсөлдөгчөө харлуулах ажил хэдийнэ эхэллээ гэдгийг ч тус намаас мэдэгдээд байгаа юм.

Баянголд дүүрэгт МАН-аас "Херо холдинг" ХХК-ийн захирал Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан нар өрсөлдөх бол АН-аас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт нэр дэвшсэн. Харин МАХН-аас Н.Энхбаяр нарын хүмүүс өрсөлдөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү