СЕХ-нд 56 бие даан нэр дэвшигч баримт бичгээ хүргүүлжээ


2020-05-20 11:03:22

Энэ удаагийн сонгуулиар 208 нэр дэвшигч бие даан өрсөлдөхөөр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар 56 бие даагч  хуульд заасан баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонлд хүлээлгэн өгчээ. Нэр дэвшигчдийн материалыг маргааш 00.00 цаг дуустал СЕХ хүлээн авах юм.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлнэ. 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг КОВИД-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү