ТАНИЛЦ: ЖДҮ-д нэр холбогдсон 30 гишүүн УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшжээ


2020-05-20 13:47:11

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Үүнээс өнгөрсөн оны зургадугаар сарын 14-нд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар өнгөрсөн сарын 17-нд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр тус нам УИХ-д 62 суудалтай болсон. Харин эдгээр гишүүдээс 42 гишүүн нь 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших эрхээ авчээ.

Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй”  гэж бүлгийн хурал дээр хэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл удахгүй болох УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 42 гишүүдийн 30 нь ЖДҮ-д нэр холбогджээ.

-БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВААД, ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН ВЭ-

Тухайлбал, Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бага хувийн хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй зээл олгосон байж болзошгүй гэх найман үйлдлийн цаана хэн байгааг илрүүлэх АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалтын хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий үйлдэлд хэд хэдэн УИХ-ын гишүүнийг холбогдуулан шалгасан талаар зарим хэвлэлүүд 2019 оны сүүлээр мэдээлж байв. Ингээд мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Н.Учрал нар шалгагдаж байсан гэх мэдээллийг нийтэлжээ.

Учир нь, УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүний аавынх нь эзэмшдэг “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. “Хүннү” групп 2014 оноос “Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэдэг. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын хувьд прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байв. Харин энэхүү дөрвөн гишүүдэд МАН-аас УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвших мандат өгөөгүй юм.

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АВСАН ЖДҮ-Д НЭР ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЖАГСААЛТ:

 

Эх сурвалж: www.isee.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү