С.Эрдэнэ: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй


2020-05-21 17:00:25

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Тэрбээр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалыг өгч гарч ирээд “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхийг шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн. 

АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү