УИХ-аар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ


2020-07-06 18:23:08

УИХ-ын хуралдаанаар яаралтай горимоор  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж дэмжсэн билээ. 


Засгийн газрын бүтцэд шинээр Соёлын яам байгуулахаар тусгажээ. Тодруулбал,

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү