Засгийн газрын сайд нарын нэрс урьдчилсан байдлаар тодорчээ


2020-07-07 19:04:02

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд доорх хүмүүсийг сайдаар томилуулах саналыг Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлжээ. 

Эдгээр сайд болох хүмүүсийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг маргааш чуулганы хуралдаанаар танилцуулна. 

  • Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
  • ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
  • ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
  • Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
  • Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар  /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
  • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа  /Үндэсний статистикийн хорооны дарга/
  • Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү