НИТХ дахь хотын “мафи”-ийн хөл нь тасарлаа


2020-09-11 11:20:12

2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй нэр дэвшүүлэлт байсан. "Би өөрийн багаа авч сонгуульд орно” гэдгээ ил зарласан У.Хүрэлсүх амаргүй тэмцлийн үр дүнд намаа 60 тэрбумынхан хэмээгддэг хотын "мафи”-аас салгаж, нэр цэвэр, шинэ залуусыг нэгдүгээр эгнээ рүү оруулж, дэвшүүлсэн. М.Энхболд, Д.Хаянхярваа, А.Ундраа...

Тэдэнд нэр дэвших мандат өгсөнгүй. Харин оронд нь Х.Булгантуяа, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин...зэрэг шинэ залуу сэхээтэн залууст боломж олгосон. У.Хүрэлсүхийн улс төрийн шийдвэр зөв байсны баталгаа нь УИХ-д авсан 72 суудал. Гэхдээ могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж үг бий. Тиймээс дараагийн нүүдлийг нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хийж байна. Тэр яг У.Хүрэлсүхийн зарчмаар нэр цэвэр, шинэ залуусыг дэмжиж, нэр дэвшүүллээ. Нийт 45 суудлын 33 нь анх удаа нэр дэвшиж буй нь магтахуйц үзүүлэлт. 20 гаруй жил хотыг сандайлж, иргэдэд гишгэх сөөм газар үлдээлгүй хашиж аван, амьсгалах агааргүй болтол нь утааны гамшгийг ужигруулж байсан тэр бүлэглэлийн ноёрхлыг таслахад тийм ч амар байгаагүй нь тодорхой.

Нийслэлийн Засаг даргын орлогчоор одоо ажиллаж буй Ш.Анхмаа, Д.Мөнхжаргал болон төлөөлөгч Д.Баярсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Х.Хатанбаатар гээд М.Энхболд, Д.Бадамжунай нарын тэргүүлсэн хотын "мафи”-иас нийслэлд бэхжүүлсэн хөл, гар бүхий хүмүүс гэж хэлэхэд хилсдэхгүй. "Мафи”-ын даргын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр хүн томилж эсвэл халж чаддаггүй, хөл гар нь бологсдоос бусад нь дээшээ гардаггүй, ашигтай газар бүрийг хашаалж дамлана, албан тушаалыг зарж баяжих замаар тэд өөрсдийн хөл гараа аалзны тор мэт бэхжүүлж байв. Тэдний хэрсэн тор төрийн ажлыг тушчихаад хөдөлгөдөггүй байв.

Яг л сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын зам түгжирчхээд нийслэлчүүдийн уур унтууг барж, ажил амьдралын хэмнэлийг нь алдагдуулж байгаа шиг хотын "мафи”-ынхан өнгөрсөн 20 гаруй жилийн турш нийслэлийн хөгжлийг таг гацаадаг байв. Өнөөдрийн замын түгжрэлийг ийм нөхцөлд байдалд хүргэсэн хүмүүс нь ч хотын "мафи” Тэр хотод сөөм газар ч үлдээлгүй хашиж, дамлаж зарсаар ирсний гайгаар төлөвлөлтгүй баахан барилга, байшин босож хотын замыг тэлэх, өргөтгөх боломж үнэндээ алга байна.

Тэд хотын хөгжлийг хүлж, хүний боломжийг хулгайлж, утаандаа дарлуулсан Улаанбаатар, уур бухимдалтай нийслэлийн иргэдийг л бий болгож иржээ. Одоо тэднээс салсан шиг салах боломж гарлаа. НИТХ-ын сонгуульд оролцох намуудын нэр дэвшилт нэгэнт тодорхой боллоо. Амаргүй тэмцэл, хар хорын эсрэг Д.Сумъяабазар зарчмаа дагаж, НИТХ-ыг хотын "мафи”-аас салах нөхцөл бүрдлээ.

Эх сурвалж: www.tur.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү