Г.Батхүү агсны охин МАН-д элслээ


2020-09-15 10:05:55

Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсэж, намын дарга У.Хүрэлсүхээс батлахаа гардав. АН ялзарч, нэг хүний дарангуйлалд хэт орж байна хэмээн тухайн үед намын даргаар ажиллаж байсан З.Энхболдын өөдөөс оймсоо шидэж явсан түүх түүнд бий.

Дархан-Уул аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан намтартай тэрбээр үзэл баримтлалаа “шинэчилж” МАН-ын гишүүн болсон нь энэ.

Түүнтэй ижил УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн охин Б.Цэлмэг МАН-д элсчээ. Аавынхаа амиа алдсан шалтгааны талаар хэвлэлийн хурал хийж олны өмнө гарч байсан хүүхдүүд улс төрд хүч үзэхээр болсноо УИХ-ын сонгуулийн өмнө зарласан юм.

Тодруулбал, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг улс төрд хүч үзэхээр болж АН-аас 2020 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшсэн. Харин охин нь МАН-д элсэж, тэр бүү хэл, намын дэргэдэх Нийгмийн ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр шууд сонгогджээ.

Ийнхүүх ах, дүү хоёр МАН, АН гэх хоёр намын батлахыг өвөртөллөө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү