Ж.Эрдэнэбат нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно


2020-09-15 10:35:33

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон. Анхан шатны шүүхээс түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан юм. 

Харин Д.Түвшинжаргал нарыг бусадтай хамтран эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 5 жилийн хорих ял,  Д.Ганбатыг мөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 3 жилийн хорих ял ногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү давж заалдахаар болсон юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү