ХБХХЕГ-ын даргаар Э.Тамирыг томилжээ


2020-09-17 11:54:23

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Эрдэнэ-Очирын Тамирыг томилжээ.

Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

Ажлын туршлага:

-"Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

-УИХ-ын гишүүний шадар туслах

-УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт

-МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан

-ЗГХЭГ-ын даргын зөвлөх

-"Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга

-НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү