25 дотуур байранд 209 сурагч үлджээ


2020-11-24 12:36:39

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан боллоо. Хурлын эхэнд цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийв.

8000 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлсэн бол мөн тооны иргэдэд түлшний дэмжлэг үзүүлэх талаар Шадар сайд танилцуулгадаа дурьдав.

Улсын хэмжээний 467 дотуур байранд байсан хүүхдүүдийг халдвар гараагүй орон нутгуудын хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, өдгөө 25 байранд 209 хүүхэд үлджээ.

71 дотуур байранд 11.359 оюутан суралцаж байна. Мөн түрээсийн байранд 11.000 гаруй оюутан байна. Тэднийг хүнсээр ханган шат дараатай ажиллаж байгааг онцлов.

Хэрэв шатахууныг хилийн цаанаас татвал литр тутам дээр 200-300 төгрөг нэмэгдэх тул хилээр оруулж ирээд өдөрт нь буцаах байдлаар арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү