Х.Болорчулуун: Тахал гэж айлгаад улс төр, бизнесийн бүлэглэл вакцинаа шахах арга заль юм биш биз


2020-11-24 13:44:55

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Түр хорооны хуралдааны үеэр "Уханьд гарсан ханиадыг нийтээрээ тахал хэмээн хүлээн авсан. Уханьд иргэд гудамжинд явж байгаа унаж байсан. Манай улсын хувьд 300, 400 хүн энэ өвчнөөр өвчилсөн. Эрүүл мэндийн сайдын хэлж байгаагаа хүнд хүн байхгүй. Уханьд гарсан өвчинтэй манайд гарсан халдвар адилхан уу. Эсвэл мутацлагдаад өөр хэлбэрт орсон уу.

Жилдээ бараг ханиад хүрдэггүй халуун орныхныг бодвол Монгол хүний дархлаа өөр байна уу.

Тахал уу, ханиад уу. Тахал гэж айлгаж дэлхий нийтийг чичрүүлж, улс төр, бизнесийн бүлэглэл вакцинаа шахах арга заль юм биш биз. Улс орон янз бүрээр нөхцөл байдлыг авч үзэж байна. Хэтэрхий сүртэй хүлээж аваад эдийн засгаа унгачих вий. Даржин эдийн засгаа далаар нь тавьчих вий гэж эмзэглэж байна. 20 хоногийн хөл хорио тогтоолт 200 хоногийн эдийн засгийн байдалд нөлөөлнө шүү гэдгийг санаж ажиллах хэрэгтэй" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Вирус мутацид орж өөрчлөгдөж байгаа тохиолдол олон улсад бүртгэгдэж байгаа. Гэхдээ хүндрэл, үзүүлэх нөлөө нь төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Нийт өвчилж байгаа хүний 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр байгаа. Манай улсын хувьд тохиолдол харьцангуй цөөн байгаа учраас одоогийн байдлаар маш хүнд хүн байхгүй.

Өөр байгаа зүйл нь манай улсын хувьд эрт арга хэмжээ авч, эрт илрүүлэг хийж, хүндрэхээс нь өмнө хавьтлуудыг тодорхойлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас хүндрэл харьцангуй бага байгаа. Дархлаа тогтолцооны хувьд улс орон, хүн амын онцлог, хэрэглэж байгаа хоол хүнснээс хамааралтай өөр өөр байдаг. Иймээс манай орны онцлог бас бий" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү