АН өрхөд 1 сая төгрөгийн эрхийн бичгийг олгох нь зүйтэй хэмээлээ


2020-11-29 11:54:36

АН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралджээ. Танхимын болон цахимаар зохион байгуулсан улс төрийн зөвлөлийн хурлаар намын дотоод асуудлаас гадна улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Covid-19 цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа халдвар, хамгааллын асуудал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд “бай”-гаа онож байгаа эсэх, хатуу хөл хориотой холбоотойгоор эдийн засаг хүндэрч байгаа энэ цагт жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих оновчтой шийдэл санал болгох, дундаж давхаргаа хамгаалан үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулан ажиллахыг шаардах, эмзэг бүлэг, тусламж хэрэгцээтэй байгаа олон мянган иргэдэд бодит дэмжлэг болгох үүднээс хандивын аян өрнүүлэх, Ерөнхийлөгчийн санаачилсан өрх болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих 1 сая төгрөгийн эрхийн бичгийг, тооцоо судалгааны үндсэн дээр дэмжин ажиллахаар АН-ын улс төрийн зөвлөл хурлаасаа шийдвэрлэжээ.

Ийнхүү удаан хугацаанд улс төрийн үйл ажиллагаагаа саармагжуулаад байсан АН улс төрийн ажилдаа ийнхүү идэвхийлэн орж, хүнд цаг үеийг хохирол багатай даван туулахад чиглэсэн тооцоо, судалгаатай, шинжлэх ухаанч үндэслэл бүхий санал санаачилгуудаараа Засгийн газрыг шахаж, шаардан ажиллахаар болсноо мэдэгдэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү