З.Мэндсайхан: Гааль, НӨАТ-аас чөлөөлсөнөөр үнэ хямдрахгүй, нийлүүлэлт хангагдана


2020-12-03 12:10:25

Чуулганы хуралдаанаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх 23 шийдвэрийн хүрээнд дээрх 2 хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа билээ.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Зуд болоход нохой таргалдаг шиг өвс тэжээлийн үнэ нэмж, ядарч буй малчдаа шулж болохгүй. Олон аймагт зудын нөхцөл бүрдлээ. Өвс боодол нь 15000-18000, шуудай хорголжин тэжээл 48.000, хивэг 22.000-25.000 төгрөгт хүрчээ. Үндэслэлгүй үнэ нэмж байгаатай ХХААХҮЯам, ШӨХТГ тэмцэж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Цар тахалтай холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтэд хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэхийн тулд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, бүх төрлийн малын тэжээл, түүхий тосыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан юм. Ингэхдээ 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.

Энэ үеэр гишүүн Д.Ганбат  өвс, тэжээлийг малчдад зээлээр өгөх боломжтой эсэхийг тодруулахад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөөд байна. Гэсэн ч УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа энэ шийдвэрээ танилцуулсан.  Өвс тэжээлийн зээлээр авах боломж нь аж ахуйн нэгжүүдэд бий. Малчид болон аж ахуйн нэгж тохиролцоод авах боломжтой” гэсэн юм.

Гаалийн татвараас чөлөөлсөнөөр бараа, бүтээгдэхүүний үнэ хямдрах тухайд З.Мэндсайхан сайдҮнэ буулгах гэхээсээ нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Энэ хуулийг гаргаснаар үнэ тэдээр буурна гэж хэлэх боломжгүй. Нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтвортой болно гэдэг зарчмыг барьж байгаа” гэсэн хариулт өгсөн.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох нэмэгдүүлэх талаар Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хамтатган хэлэлцэх эсэх талаар Төсвийн байнгын хорооны дарга Б.ЖавхланТаны өргөн барьсан хуулиуд хэлэлцэх асуудлыг жагсаадтад байгаа. Хэлэлцэх үедээ ярилцаад явъя” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү