Х.Болорчулуун: Өрийн тааз үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн


2020-12-03 12:25:41

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 

Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн билээ.

Гэвч ингэж зээл аваад байх нь гадаад улсын хувьд хараат болохыг илрэл хэмээн гишүүн Х.Болорчулуун хэлэв. Тэрбээр "Монгол Улсын гадаад өр сэтгэл эмзэглэж байна. Гадаад өрийн хэмжээ талийлаа. Төсвийн алдагдлаа өр тавьж нөхөх нь эдийн засгийн хувьд хараат болж байгаагийн илрэл шүү. Иймээс айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр дотоод нөөц бололцоогоо ашигла. Оюутолгой, Тавантолгой байна. Оюутолгойн экспортын борлуулалтын орлого Монголын банкуудаар дайрахгүй байна. Өнөөдөр Монгол Улсын өрийн тааз хэд болов. Хуулийн хэмжээнээс хэтэрсэн юм биш биз" хэмээв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2016 онд Засгийн газрын өр ДНБ-ний 78.8 хувь байсан. 9 сарын хугацаанд ДНБ-ний 57.2 хувь болгож, 21.6 функтээр буулгаж чадсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, төсөвт бууруулах ачааллыг хөнгөвчилсөн. 8 их наяд төгрөгийн өрийг дарагдуулсан гэдгийг тодотгож байна. Энэ жилийн хувьд оны төгсгөлд ДНБ-ний 62.1 хуввьай байна гэсэн тооцоолол хийж байгаа. Хуульд өрийн таазыг ДНБ-ний 70 хувь гэж заасан. Иймээс хуулийн хэмжээг давахгүй" гэлээ. 

Гэвч энэ нь цаасан дээрх тоо бөгөөд бодит амьдралтай нийцэхгүй байгааг Х.Болорчулуун гишүүн тодотгов. Тэрбээр "Наадах чинь худлаа. Битгий ингэж худал ярь. Цаасан дээрх тоо ярих юм. Бодит байдал дээр дотоодын нийт бүтээгдэхүүний орлого өсөөгүй. Өрийн тааз үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү