Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд камер суурилуулсан байжээ


2020-12-04 21:11:59

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүнийг тагнаж, чагнасан гэх дуулиан дэгдэж байв. Тэгвэл өдгөө гүйцэтгэх засаглалын тэргүүний зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд камер байрлуулсан байсан нь илчлэгдээд байна. А.Үйлстөгөлдөр Тагнуулын байгууллагад гомдол гаргаад байгаа бөгөөд Төрийн ордны IT инженерээс мэдүүлэг авсан гэх мэдээлэл байгаа юм.

Тус нууц камерыг сүлжээний утаснуудын хажууд байршуулсан байжээ. Тухайн камер нь дуу бичиж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргаж байсан удаатай. Улмаар эл хэрэгт ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарын найман хүнийг шалгаж байсан билээ.

Ямартай ч нууцаар камер байрлуулах, тагнаж чагнах байдал Төрийн ордонд ойр ойрхон гарах болсон нь энэ юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү