С.Баярт оногдуулсан 5 жилийн ялыг хөнгөлж, 2.6 жил болгон шийдвэрлэлээ


2020-12-04 21:24:51

Ерөнхий сайд асан С.Баяр нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 2.6 жил олгон буурууллаа. Давж заалдах шатны шүүх хурал 2 өдөр үргэлжилж ийнхүү анханы шатны шүүхээс 5 жил оноосон байсан ялыг бууруулж шийдвэрлэлээ. Мөн Петровис группын ТУЗ-ын дарга Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгосон юм.

Ингэхдээ шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.

Мөн С.Баярын охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж,  орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм хэрэгт буруутайд тооцсон билээ.

Дээрх хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүст холбогдох хэрэгтэй нэгтгэн хэлэлцэх шийдвэр гарсан ч өчигдөр хэргийг ийнхүү салган шийдвэрлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү