Ерөнхийлөгчийн бас нэгэн шоу


2021-01-09 10:29:10

Цар тахлын үед өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргаад буй. Ингэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр олгож, 800.000 төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авах ваучер олгох юм.

Оны өмнөөс түлхүүлсэн энэ санаа нь хол яваагүй. Энэ хэмжээний хөрөнгө Засгийн газарт болоод улсын төсөвт байхгүй хэмээн Ерөнхий сайд халгаагүй юм.

Гэсэн ч шинэ оны босгон дээр дээрх санаагаа дахин түлхүүлнэ хэмээн иргэдэд хоосон найдвар төрүүлж дөнгөсөн тэрбээр өчигдөр оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалттайгаар санаагаа дахин түлхэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямарч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу” хэмээжээ.

Ямартай ч Ерөнхийлөгч байхгүй мөнгөөр амлалт хийж, улс төрийн шоу хийсэн нь тодорхой боллоо. Цар тахал үргэлжлэхийн хэрээр Ерөнхийлөгчийн санаачилга улстөржиж, өдөр хоногийг аргацааж байгаа иргэдэд хоосон найдвар төрүүлсээр байх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү