Клептократ үйлдэл Монгол Улсад цохилт өгөв үү?


2021-01-15 13:18:52

-БАТБОЛДЫН ЗӨВЛӨХ ХАРИУЛАВ-

12 дугаар сарын 08-ны өдөр Авлигын эсрэг глобал блогт байршуулсан “Клептократ үйлдэл Монгол Улсад цохилт өгөв үү? Батболдын хэрэг” гэх нийтлэлд олон уншигчид сэтгэгдлээ үлдээсэн байна. Энэхүү нийтлэлд Сүхбаатарын Батболд нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Өмнөд Солонгос Улсын харьяат гэр бүлийн хосуудтай хамтран олон зуун сая ам.долларын хөрөнгө хувьдаа завшиж, тус хөрөнгөөр Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үйлдэлд холбогдох саяхан үүсгэсэн Нью-Йоркын иргэний хэргийг мэдээлсэн юм. Хэдийгээр Өмнөд Солонгос Улсын тус иргэд нь Олон Улсын барааны биржид үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагагүй боловч С.Батболдын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын төрийн өмчийн уул уурхайн хүдрийг давуу эрх олгосон нөхцөлөөр их хэмжээгээр худалдан авсан байна. С.Батболдын хүүхдүүд нь одоогоор Өмнөд Солонгос хосын нэр дээр бүртгэлтэй орон сууцад амьдардаг юм.

Энэхүү нийтлэлийг уншигчдын тал нь тус хэргийг зохиомол гэсэн бол нөгөө тал нь С.Батболдын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж сэтгэгдэл үлдээжээ. Гэвч тус нийтлэлд дурдсан гэмт хэргийн талаар хэн ч дурдаагүй тул 12 дугаар сарын 23-ны өдрийн нийтлэлд, уншигчдад хэргийн агуулгын талаар ярилцахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан С.Батболдын зөвлөхөөс тус нийтлэлийг устгахыг хүссэн тухай захидал бидэнд ирсэн болно. Авлигын эсрэг глобал блогын Ерөнхий редактор Мэттью Стефенсон тус захидлын хариуд аливаа нийтлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар устгахгүй бөгөөд харин залруулга хийх боломжтой талаар мэдэгдсэн.

Зөвлөхийн захидалд С.Батболдын хэргийг үгүйсгэж, тухайн хэрэг нь улс төрийн хүсэл зоригтой холбоотой талаар мэдэгдсэн байна. Хэдийгээр нийтлэлтэй холбогдуулан залруулга хийхийг хүсээгүй боловч С.Батболдод холбогдох хэргийн нийтлэл тавигдсаны дараагаар Монгол Улсын төрийн байгууллагаас түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурджээ. Захидалд дурдсанаар шүүхээс түүнийг цагаатгасан гэжээ. Гэвч энэ нь худал мэдээлэл юм. Шүүхээс тус гэмт хэрэгт холбогдуулан аливаа шийдвэр гаргаагүй болно. С.Батболд нь төрийн албан хаагчийн хувьд бүх шатны шүүхийн байгууллагад халдашгүй дархан байдал эдэлдэг бөгөөд үүнтэй холбогдуулан Монгол Улс түүний холбогдох гэмт хэргийн шүүн таслах ажиллагааг зогсоосон байж болзошгүй билээ. С.Батболдын зөвлөхийн захидлыг дор байршуулав.

Ноён Мессик танаа,

Миний бие С.Батболдын зөвлөхөөр ажилладаг бөгөөд Авлигын эсрэг глобал блогт 12 дугаар сарын 8 болон 23-ны өдөр байршуулсан нийтлэлтэй холбогдуулан цахим шуудан илгээж байна. Ерөнхий редактор Мэттью Стефенсон мөн энэ талаар мэдээлэл авах ёстой гэж үзэж байгаа тул түүнд мөн хуулбарыг хүргүүлэв.

Тухайн хоёр нийтлэлийг зөвхөн нэг талыг барьж, бодит байдлыг үл мэдээлсэн явдалд миний хувьд эмзэглэж байна. 12 дугаар сарын 23-ны өдөр байршуулсан нийтлэлд, С.Батболдын талд шийдвэрлэгдсэн Нью-Иорк хотын иргэний хэрэгт үндэслэн, шаардлагатай судалгаа шинжилгээг хийлгүй бичсэн “Таймс” сонинд байршуулсан нийтлэлээс ишлэл татсан байна. Энэ талаар танай блогт дурдаагүй болно.

Таны аливаа судалгаа шинжилгээ хийлгүй мөн бидэнтэй холбогдолгүйгээр “Таймс” сониноос авсан Лондонгийн хэргийн мэдээлэл нь Шүүгч Пэллингийн шийдвэрт бүрэн тулгуурласан болно. “Таймс” сонин болон таны нийтлэлийн аль алинд тус шүүн таслах ажиллагаанд С.Батболд оролцох боломжгүй байсан талаар дурдаагүй байна. Хэрэв С.Батболд тус шүүх хуралд оролцсон бол хэрэгт холбогдох үл хөдлөх хөрөнгийг өмчилдөггүй бөгөөд цаашлаад шууд болон шууд бусаар өмчлөх аливаа сонирхол байхгүй талаар шүүгч Пэллинг бүрэн ойлгох байсан юм. С.Батболд нь Лондон хотын шүүхэд тус шүүхийн харьяалалд хамаарах аливаа үл хөдлөх хөрөнгөгүй талаар мэдүүлэг хүргүүлсэн болно.

Танд мэдэгдэхэд, С.Батболдод холбогдох худал хуурмаг нэхэмжлэлүүд хэд хэдэн шүүхийн байгууллагад илгээгдсэн болно. Эдгээр нэхэмжлэлийг гаргасан нөхцөл байдал нь ихэд өвөрмөц байгаа юм. Лондонгийн шүүх хуралд оролцсон гурван нэхэмжлэгч нь С.Батболдын эсрэг ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй талаар мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мөн үүнийг баталсан болно.

Иймд С.Батболдын эсрэг гаргасан нэхэмжлэл нь улс төрийн хүсэл зорилготой гэж харагдаж байна. Дараа жил С.Батболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх магадлалтай улс төрчийн нэг тул дээрх таамгийг илүү баталгаажуулж байна. Дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор С.Батболдын нэр хүндийг гутаан доромжлох улс төрийн хүсэл зорилготой үйлдлийг Авлигын эсрэг глобал блог өөрийн мэдэлгүй ашигласан явдалд харамсаж байна.

С.Батболд нэхэмжлэлийн хүрээнд өөрийн эрхийг хамгаалах боломжтой цорын ганц харьяалал нь Нью-Йорк хот байсан бөгөөд тус хотын шүүхээс С.Батболдын талд хэргийг шийдвэрлэсэн боловч энэ талаар таны нийтлэлд мөн дурдаагүй болно. Шүүгч С.Батболдын эсрэг гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан шүүн таслах ажиллагаа явуулсны үр дүнд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, түүний эд хөрөнгийг царцаах тухай шийдвэрийг цуцалсан юм.

С.Батболдын эсрэг гаргасан нэхэмжлэлийг 12 дугаар сарын 09-ний өдөр эргүүлэн татсан талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байсан боловч энэ талаар яагаад та бүхэн мэдээлээгүй талаар би гайхаж байна.

С.Батболд нь ямар нэгэн байдлаар улсын төсвөөс хөрөнгө завшаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 250 сая ам.долларын хохирол нөхөн төлөхийг шаардаагүй байгаа юм. Та хэт нэг талыг баримталсан мэдээлэл нийтэлжээ. Энэхүү гүтгэлэг нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Кэй хоёр мэдээллийн фирм”-ийн үүсгэн байгуулагч, дарга Жюль Кроллын гаргасан мэдүүлэгт үндэслэгдсэн болно. “Кэй хоёр мэдээллийн фирм” нь Монгол Улсад байрлаж буй өөрийн захиалагчийн эрх ашгийн төлөө ажиллаж буй хувийн мөрдөх байгууллага юм. “Кэй хоёр мэдээллийн фирм”-д төлсөн төлбөр нь Монгол Улсын төрийн худалдан авах ажиллагааны холбогдох хууль, журамд нийцэж буй эсэх нь мөн эргэлзээтэй юм. Ямар ч тохиолдолд тус байгууллагыг бие даасан, хараат бус мэдээллийн эх сурвалж хэмээн үзэх боломжгүй.

Жюль Кроллын мэдүүлэгт дурдсан гүтгэлгийг шүүх хуралдаанд хэлэлцээгүй болно. Тус гүтгэлэг нь баримт нотолгоогүй, таамагласан шинжтэй билээ. Тухайн мэдүүлэгт С.Батболдыг татвараас зайлсхийсэн гэх хуурамч мэдээллийг дурдаж, түүнийг 250 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн гүтгэсэн болно.

Таны хувьд тус мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг тодорхойлж чадаагүй байна. Авлигын эсрэг глобал блогт байршуулсан таны нийтлэл шударга, үнэн зөвийг мэдээлээгүй болно.

Таны мэдэж байгаачлан одоогийн Ерөнхийлөгчийн үед Монгол Улсын хууль дээдлэх зарчим алдагдаж байгаа талаар Европын холбооноос гадна олон улсын түвшинд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа.

С.Батболд нь энэхүү өөрт холбогдох хэргийн хүрээнд Монгол Улсын шүүхээс ямар нэгэн бичиг баримттай танилцаагүй болно. Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхтэй Ерөнхийлөгчийн эсрэг дараа жилийн сонгуульд өрсөлдөх магадлалтай улс төрчийн хувьд энэхүү асуудал ихээхэн сэтгэл түгшээж байна.

Дээр дурдсан мэдээллийг харгалзан үзэж тус нийтлэлийг устгахыг танаас хүсэж байна. Үүнээс гадна бидний зүгээс яагаад хэргийн бодит байдлыг мэдээлээгүй талаар асуухаас өөр аргагүйд хүрлээ.

С.Батболд нь таны нийтлэлд ихээхэн сэтгэл бухимдаж байгаа талаар миний захидлын өнгө аясаас таныг харж байгаа гэдэгт найдаж байна. Цахим шууданд хариу ирүүлэхийг хүсье. Баярлалаа.

Хүндэтгэсэн,

Ш.Батбаяр

Эх сурвалж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү