Я.Содбаатар: Шадар сайдын албанаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлж байна


2021-01-20 18:42:29

Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.

Өчигдөр үүссэн явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд, нийт ард  иргэдээсээ уучлал хүч байна. Хариуцсан салбар, даалгасан ажлыг Монголын төрд чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр зүтгэж гүйцэтгэлээ.

Цар тахлыг дотооддоо алдаагүй 10 сарыг өнгөрүүлсэн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байлаа. Алдаатай, оноотой ч коронавирусийн эсрэг тэмцсэн миний болон манай баг стратегийн том алдаа гаргаагүй гэдгээ мэдэгдэж байна. Дэлхий дахинд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж байгаа 5 орны нэгээр нэрлэгдэж байна. Халдвараар нэг ч хүн нас бараагүй. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй. Удахгүй цар тахлын эсрэг вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна.

Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилчид, онцгой, цагдаа хүчнийхэн, Нийслэлийн онцгой коммисс, Засгийн газар, УИХ-д хамтран ажиллаж байсанд талархал илэрхийлж байна. 

УОК-ийн даргын хувьд Шадар сайдын албанаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлж байна" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү