Энэтхэгийн Засгийн газраас Монголд “бэлэглэсэн” 150 мянган тун вакциныг хүлээн авлаа


2021-02-22 09:02:32

Энэтхэгийн Засгийн газраас Монголд “бэлэглэсэн” 150 мянган тун “Ковишильд” вакциныг Мумбай хотоос МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 06.40 цагт Улаанбаатарт авчирлаа. Энэ вакциныг Энэтхэгийн “Serum Institute of India ”-д үйлдвэрлэсэн.

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакцин нь ДЭМБ-ын Ковакс хөтөлбөртэй “ямар ч” холбоогүй, Энэтхэгийг Засгийн газраас стратеги түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа юм.

Вакциныг хүлээн авах арга хэмжээнд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд М.П.Сингх вакциныг Шадар сайд С.Амарсайханд гардуулж өглөө.

Вакцныг хүлээн авсны дараа Шадар сайд С.Амарсайхан "Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Дэлхийн олон эрдэмтэд цар тахлын эсрэг вакциныг бүтээж байна. Энэтхэг улсаас буцалтгүй тусламжаар 150 мянган тун вакцин хүлээн авсандаа баяртай байна. ДЭМБ бүртгэсэн энэ вакциныг энэ хүнд цаг үед Монгол Улсын ард түмнийг дархлаажуулахаар бэлэглэж байгаад талархалтай байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү